Дэлхийн рок хөгжмийн ертөнцийн домог, Британийн The Rolling Stones хамтлагийн гишүүн Кит Ричардс талийгаач дуучин Эми Уайнхаусын талаар сэтгэгдлээ хуваалцжээ.
Тэрээр Эми Уайнхаусыг үгүйлж буйгаа илэрхийлэхдээ, энэ нь яг л жазз хөгжмийн нэрт дуучин Билли Холидейг дахин үдэж буй мэт хүнд хэцүү мэдрэмж төрүүлж байгааг онцолсон байна.
Кит Ричардс тэдний хамтлаг Эми Уайнхаустай амьд тоглолтын тайзан дээр хамтран ажиллах боломж олдсонд өөрсдийгөө азтайд тооцдог гэдгээ илэрхийлжээ. Тэрээр тэднийг "амьдралдаа ядаж нэг удаа түүнтэй хамт тоглосондоо бахархаж байна" хэмээн дурссан байна.