АНУ-ын нэрт жүжигчин, олон нийтэд «The Sopranos» цуврал дахь «Big Pussy»-ийн дүрээрээ танил болсон Винсент Пасторе 80 насандаа таалал төгссөн талаар Rolling Stone мэдээллээ.

Тэрээр карьерынхаа туршид гэмт хэргийн бүлэглэлийн гишүүний дүрийг чадварлаг бүтээдгээрээ алдартай байв. Түүний тоглосон алдартай бүтээлүүдийн тоонд «Goodfellas», «Carlito's Way» болон «Made» зэрэг кинонууд багтдаг.

Винсент Пасторе нь олон арван жилийн турш жүжигчний мэргэжлээр ажиллаж, дэлгэцийн бүтээлүүдэд өөрийн гэсэн өвөрмөц дүр төрхийг үлдээсэн характер жүжигчин байсан юм.