Рок хөгжмийн ертөнцийн домогт хамтлагуудын нэг The Who 1976 оны 8 дугаар сарын 3-ны өдөр Мэрилэнд мужид тоглолтоо хийж, өөрсдийн сонгодог бүрэлдэхүүнээр аялан тоглолтоо эхлүүлж байв.

Энэхүү тоглолт нь хамтлагийн бөмбөрчин Кит Мүүн оролцсон хамгийн сүүлчийн аялан тоглолт байсныг тухайн үед хэн ч мэдээгүй байсан юм. Хөгжимчин маань үүнээс хоёр жилийн дараа таалал төгссөн билээ.

The Who хамтлаг нь 1960-аад оноос хойш рок хөгжмийн хөгжилд томоохон хувь нэмэр оруулсан Британийн алдартай хамтлаг юм. Тэдний 1976 онд эхлүүлсэн энэхүү аялан тоглолт нь хамтлагийн түүхэн дэх чухал үеийн нэг болон үлджээ.