Холливуудын залуу жүжигчин Тимоти Шаламегийн кино театруудын талаар хэлсэн үг Лондоны Хааны Балет болон Дуурийн театрт эерэгээр нөлөөлсөн бололтой. “Дюна”, “Бяцхан эмэгтэйчүүд” зэрэг киногоороо Монголын үзэгчдэд танигдсан, залуусын дунд нэр хүндтэй жүжигчин Тимоти Шаламе саяхан кино театруудыг балет эсвэл дуурь шиг хэн ч тоохоо байсан газар болгохыг хүсэхгүй байна гэж хэлсэн билээ.
Тэгвэл түүний энэ үг яг эсрэгээрээ Лондоны Хааны Балет болон Дуурийн театрын тасалбарын борлуулалтыг өсгөсөн тухай тус газрын дарга Алекс Бирд ярьжээ. Тэрээр “Тимотид баярлалаа!” гэж хэлсэн байна. Бирдийн хэлснээр Шаламегийн шүүмжлэл театрт анхаарал хандуулахад тусалсан бөгөөд энэ нь залуу үзэгчдийг татахад эерэгээр нөлөөлсөн байна.
Энэ нь урлагийн шүүмжлэл хэрхэн эерэг үр дагаварт хүргж болохыг харуулж байна. Шаламегийн хэлсэн үг анхандаа шүүмжлэлтэй байсан ч театрын урлагийн ач холбогдлыг дахин сануулахад тусалж, улмаар үзэгчдийн тоог нэмэгдүүлсэн байна. Цаашид ч урлагийн байгууллагууд залуу үеийнхний дуу хоолойг сонсож, тэдний сонирхлыг татахуйц шинэ санаачилга гаргах нь чухал гэдгийг энэ үйл явдал харуулж байна.