Хүүхэлдэйн киноны ертөнцийн хамгийн хүлээлттэй төслүүдийн нэг болох "Toy Story 5"-ын эргэн тойронд сонирхолтой мэдээлэл гарч эхэллээ. Дэлхийн поп хөгжмийн од, дуучин Тейлор Свифтийн уг кинонд оролцсон гэх мэдээлэл шүтэн бишрэгчдийн дунд шуугиан тариад байна.
Киноны визуал эффект (VFX) хариуцсан удирдагч Томас Жорданы мэдээлснээр, Тейлор Свифтийн оролцоог олон нийтээс төдийгүй киноны багийнханаас хүртэл нууцлахын тулд "I Knew It, I Knew You" нэртэй хуурамч хувилбарыг бүтээжээ. Энэхүү арга хэмжээ нь мэдээлэл задрахаас сэргийлэх зорилготой байсан бөгөөд киноны багийн гишүүд өнгөрсөн долоо хоног хүртэл энэ нууцын талаар огт мэдээгүй байсан гэв.
Тейлор Свифт нь дэлхийн өнцөг булан бүрт сая сая шүтэн бишрэгчтэй, "Eras Tour" аялан тоглолтоороо дэлхийн эдийн засагт хүртэл нөлөөлж чадсан нөлөө бүхий уран бүтээлч юм. Түүнийг ийнхүү Pixar студийн алдарт "Toy Story" цувралд дуу оруулах эсвэл хөгжмийн чиглэлээр оролцож байгаа нь кино сонирхогчдын анхаарлыг зүй ёсоор татаж байна.
Киноны баг ийм өндөр түвшний нууцлал баримталсан нь төслийн сюрприз чанарыг хадгалах гэсэн оролдлого гэж үзэж байгаа юм. Одоогоор киноны албан ёсны баг энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байгаа ч, "Toy Story 5"-ын нээлтийг үзэгчид улам бүр тэсэн ядан хүлээх боллоო.