Америкийн хөгжмийн ертөнцөд Nine Inch Nails хэмээх электрон рок хамтлагаараа танигдсан Трент Резнор саяхан Nine Inch Noize нэртэй шинэ төслийнхөө талаар дэлгэрэнгүй мэдээлэл цацсан байна. Тэрээр энэ төслийнхөө хүрээнд хуучны дуунуудаа шинэчлэн найруулж, өөрийн гэсэн өнгө аясыг шингээсэн цомог гаргахаар төлөвлөж байгаагаа дуулгажээ.

Резнор өөрийн мэдэгдэлдээ “Бид эдгээр дуунуудыг дахин үзэж, маш их хөгжилтэй байсан. Та бүхэн таашаал авна гэж найдаж байна. Чангаар сонсоорой” гэж онцолсон байна. Энэхүү цомог нь Nine Inch Nails-ийн фэнүүдэд хуучны дуунуудыг шинэчилсэн байдлаар сонсох боломжийг олгохын зэрэгцээ Резнорын уран бүтээлийн шинэ эрин үеийг эхлүүлэх зорилготой аж.

Түүнчлэн Трент Резнор ирэх долоо хоногоос Nine Inch Nails хамтлгаа дахин удирдаж, шинэ уран бүтээл дээр ажиллахаар болсноо зарласан нь фэнүүдийнх нь дунд маш том хүлээлт үүсгэж байна. Nine Inch Nails нь 1980-аад оны сүүлчээр байгуулагдсан цагаасаа хойш альтернатив рок, индастриал хөгжмийн хөгжилд томоохон нөлөө үзүүлсэн билээ. Тэд Грэммийн шагнал хүртэж, олон сая цомог борлуулсан амжилттай хамтлаг юм.

Ийнхүү Трент Резнор Nine Inch Noize цомгоо гаргаж, Nine Inch Nails-д эргэн ирэхээр болсон нь түүний фэнүүд болон хөгжмийн шүтэн бишрэгчдэд маш том бэлэг болж байна.