Тогтвортой ханштай крипто валютын (stablecoin) төлбөрийн үйлчилгээ үзүүлэгч Triple-A компани өөрсдийн сан хөмрөгт хадгалагдаж байсан хөрөнгө халдлагад өртсөнийг албан ёсоор хүлээн зөвшөөрлөө.

Тус компанийн мэдээлснээр халдлагын улмаас 11.8 сая долларын хохирол учирсан байна. Компанийн зүгээс уг санхүүгийн алдагдлыг өөрсдийн нөөц хөрөнгөөр нөхөн төлж, асуудлыг шийдвэрлэхээ мэдэгджээ.

Түүнчлэн Triple-A компани нь тус халдлагад өртсөн хэдий ч үйлчлүүлэгчдийн хөрөнгөд ямар нэгэн сөрөг нөлөө үзүүлээгүй гэдгийг онцолсон байна. Одоогоор компанийн зүгээс үйлчлүүлэгчдийн эзэмшлийн хөрөнгө бүрэн бүтэн, аюулгүй байгаа гэсэн мэдээллийг өгч байна.