Хүнд металл хөгжмийн ертөнцийн домогт Metallica хамтлагийн ахлагч, гоцлол дуучин Жеймс Хэтфилд өөрсдийн аялан тоглолтод нэгдэх урилгыг нь хардкор панк чиглэлээр уран бүтээл туурвидаг Turnstile хамтлаг хүлээж аваагүй талаар ярьжээ.

Жеймс Хэтфилд өөрийн хөтөлдөг "Riff Life" радио нэвтрүүлгийн үеэр энэ тухай хуваалцахдаа: "Бид тэднийг аялан тоглолтдоо урихыг хүссэн ч тэд үгүй гэж хариулсан. Тэд өөрсдөө ч маш сайн яваа" хэмээн дурдсан байна. Тэрээр урилгаас нь татгалзсан ч Turnstile хамтлагийн амьд тоглолтын эрч хүч, уур амьсгалыг өндрөөр үнэлж, бичлэгээсээ илүү тайзан дээр гайхалтай мэдрэмж өгдөг хэмээн магтжээ.

АНУ-ын Балтимор хотоос гаралтай Turnstile хамтлагийн хувьд сүүлийн жилүүдэд өндөр амжилт үзүүлж байгаа бөгөөд 2025 онд гаргасан "Never Enough" цомог нь өндөр үнэлгээ авч, 2026 оны Грэммийн шагнал гардуулах ёслолоос шилдэг рок цомог, шилдэг металл гүйцэтгэл төрлүүдэд шагнал хүртээд байсан юм.