АНУ-ын Балтимор хотоос гаралтай хардкор рок Turnstile хамтлаг 10-р сарын 4-ний Бямба гарагт алдарт Saturday Night Live (SNL) шоунд анх удаа оролцлоо. Жүжигчин Дакота Жонсоны хөтлөн явуулсан тус дугаарт таван хүний бүрэлдэхүүнтэй тус хамтлаг өөрсдийн "Never Enough" цомгийн дуунуудаасаа хүргэсэн байна.
Тэд эхлээд 68 дахь удаагийн Грэммийн наадмаас шилдэг метал үзүүлбэр шагнал хүртсэн "Birds" дуугаа дуулсан бол дараа нь "I Care" болон "Dull" дуунуудынхаа холимог үзүүлбэрийг үзүүлжээ. Энэхүү үзүүлбэр нь тус хамтлаг төдийгүй хардкор урсгалын хувьд томоохон үйл явдал болсон бөгөөд тэд Fear хамтлагийн 1981 оны дуулиант үзүүлбэрээс хойш тус шоунд оролцсон анхны хардкор хамтлаг болж түүхэнд бичигдэв.
2025 оны 6-р сард гарсан тэдний дөрөв дэх цомог болох "Never Enough" нь Billboard 200 жагсаалтын эхний 10-т багтаж, Top Hard Rock Albums жагсаалтыг тэргүүлсэн юм. Мөн Грэммийн шагнал гардуулах ёслолд рок, алтернатив болон метал төрөлд нэгэн зэрэг нэр дэвшсэн анхны хамтлаг болж, нийт таван номинацаас хоёрт нь ялалт байгуулж байжээ.
Turnstile хамтлаг аялан тоглолтоо 10-р сарын 5-ны Даваа гарагт Оклахома хотоос үргэлжлүүлж, 10-р сарын 18-нд Калифорни мужийн Санта-Анад өндөрлүүлэх хуваарьтай байна.