Гутал үйлдвэрлэгч Crocs компани “Twilight” киноноос сэдэвлэсэн өмнөх цуглуулгаа чимээгүйхэн дахин худалдаанд гаргаж, шүтэн бишрэгчдийнхээ дунд эрэлттэй байсан загваруудаа эргүүлэн авчирлаа. Энэхүү эргэн ирэлт нь анхны худалдаанаас нь хоцорсон хүмүүст дахин нэг боломж болж байна.
Цуглуулгад 74.99 ам.долларын үнэтэй “Twilight Saga Classic Clog” болон 89.99 ам.доллароор зарагдаж буй “Classic Platform Clog” загварууд багтжээ. Үүнээс гадна киноны сэдэвтэй, тэр дундаа “Team Edward” бичиг бүхий тусгай Jibbitz чимэглэлүүд дагалдаж байгаа бөгөөд 3 ширхэгтэй багц чимэглэл нь 19.99 ам.долларын үнэтэй байна.
Хөгжмийн ертөнц дэх амжилт
“Twilight” франчайз нь хөгжмийн түүхэнд ч томоохон байр суурь эзэлдэг. 2008 оны арваннэгдүгээр сард гарсан анхны киноны албан ёсны цомог эхний долоо хоногтоо 165,000 орчим хувь борлогдож, Billboard 200 чартыг тэргүүлж байв. Энэ нь 2002 оны “8 Mile” киноноос хойш кино нь нээлтээ хийхээс өмнө чартын 1-р байранд бичигдсэн анхны киноны цомог болсон түүхтэй юм.
Paramore хамтлагийн “Decode”, Muse хамтлагийн “Supermassive Black Hole” зэрэг дуунууд багтсан уг цомог Billboard 200 жагсаалтад 48 долоо хоног дараалан байрлаж байжээ. Улмаар 2009 онд делюкс хувилбар болон DVD нь гарсны дараа чартын 3-р байранд эргэн бичигдэж байсан түүхтэй.
Эдгээр загварууд болон дагалдах чимэглэлүүд Crocs-ийн албан ёсны вэбсайтаар хязгаарлагдмал тоогоор дахин худалдаалагдаж байна.