Өөрсдийн сатанист дүр төрх, уран бүтээлээрээ олны анхаарлыг татдаг Twin Temple хэмээх хос уран бүтээлчид 'Daily Show' нэвтрүүлэгт оролцлоо. Тэд тус нэвтрүүлгийн тайзан дээр өөрсдийн "Haunt Me" дуугаа толилуулсан байна.
Энэхүү хос уран бүтээлчид нь өмнө нь кантри хөгжмийн аялан тоглолтын бүрэлдэхүүнд багтаж байсан ч сатанист дүр төрхөөсөө болж тус аялан тоглолтоос хасагдаж байсан удаатай.
Тэгвэл тэд удахгүй рок хөгжмийн томоохон төлөөлөгч болох Жек Уайтын (Jack White) тоглолтыг албан ёсоор нээж, тайзнаа гарах гэж байна.