Дэлхийд алдартай Ирландын рок хамтлаг U2 болон Нидерландын нэрт продюсер, DJ Martin Garrix нар хамтран «Fireflies» хэмээх шинэ уран бүтээлээ гаргаснаа зарлалаа.
Энэхүү дуу нь сүлд дууны хэмнэлтэй буюу «anthemic» шинж чанартай бүтээл болсон байна. Продюсер Martin Garrix уг хамтын уран бүтээлээ энэ сарын эхээр болсон Tomorrowland хөгжмийн наадмын үеэр өөрийн тоглолтын үеэр анх удаа олон нийтэд танилцуулжээ.