АНУ-ын Филадельфи хотын Xfinity Mobile Arena ордонд болсон UFC 330 тэмцээний урьдчилсан тулааны үеэр үзэгчдийн дунд багагүй үймээн дэгдсэн байна.
Тус хотоос ганцаараа оролцсон 39 настай Америк тулаанч Жеремиа Уэллс болон Киргизийн тамирчин Мыктыбек Оролбай нарын хагас дунд жингийн тулаан ордны уур амьсгалыг эрс өөрчилжээ. Нутгийн тамирчин Уэллсийг үзэгчид эсэргүүцэн шүгэлдэж байсан бол Оролбайг танхим даяар халуун дотноор дэмжиж байв.
Гэвч тулааны явцад Уэллс боксын ур чадвараараа Оролбайн барилдааныг саармагжуулж, гуравдугаар үеийн 1:24 минутад ховор үзэгддэг «ninja choke» боолтоор өрсөлдөгчөө буулган авчээ.
Энэхүү гэнэтийн ялагдлын дараа үзэгчдийн дунд үл ойлголцол үүссэн байна. Олон нийтийн сүлжээнд тархсан мэдээллээр Оролбайн нэгэн дэмжигч ордонд хослолтой хүнтэй маргалдаж, үзэгчдийн суудалд түр зуурын үймээн дэгдээсэн гэжээ. «The Mac Life»-ийн Оскар Уиллис X хуудсандаа “Оролбайн хөгжөөн дэмжигчид Филадельфи хотын дарга гэж бодогдохоор хүнтэй маргалдаж байна” хэмээн егөөдөн бичсэн байна.