Лас-Вегаст болох UFC 335 тэмцээний өмнө UFC холбоо ээлжит тулаанаа Катар улсад зохион байгуулахаар төлөвлөөд байна. UFC Fight Night арга хэмжээ Катарын Доха хотын ABHA Arena-д бямба гарагт болох товтой байна.
Энэхүү үдшийн гол тулаанд (main event) хагас хүнд жингийн элит тулаанчид учраа таарчээ. Тодруулбал, Чехийн тулаанч Иржи Прохазка (32-6-1) Шинэ Зеландын ялагдашгүй тамирчин Навахо Стирлингтэй (11-0-0) октагонд хүч сорихоор болсон байна.
Тулаанчдын октагонд гарч ирэх үеийн дууг UFC албан ёсоор зарлаагүй байгаа ч тэд ихэвчлэн өөрсдийн сонгосон дуутайгаа гарч ирдэг. Прохазка өмнө нь Кевин Рудольфын “In the City” дуун дээр гарч ирж байсан бол Навахо Стирлинг нь Wardruna хамтлагийн хөгжмийг илүүд үздэг байна.
Гол картын бусад тулаанууд
Тэмцээний үндсэн картын хүрээнд дараах жингийн сонирхолтой тулаанууд явагдана:
* Өдөн жин: Алжамэйн Стерлинг ба Кевин Валлехос
* Хөнгөн жин: Дэн Хукер ба Брайан Ортега
* Ялаа жин: Кёжи Хоригүчи ба Асу Алмабаев
* Дунд жин: Жаред Каннонье ба Икрам Алискеров
Энэхүү арга хэмжээг үзэгчид Paramount+ болон DirecTV стриминг үйлчилгээнүүдээр шууд үзэх боломжтой юм байна.