Төвлөрсөн бус биржүүдийн томоохон төлөөлөгч болох Uniswap-ийн үүсгэн байгуулагч Хейден Адамс тус платформын шинээр батлагдсан v4 протоколын хураамжийн талаар гарсан шүүмжлэлд хариу тайлбар хийлээ.
Сүүлийн үед зарим шүүмжлэгчид Uniswap-ийн шинэ протоколын хураамжийн бүтэц нь хөрвөх чадвар нийлүүлэгчдийн буюу LP-үүдийн олдог орлогыг бууруулна гэсэн байр суурийг илэрхийлээд байсан юм. Тэгвэл Хейден Адамс эдгээр шүүмжлэл нь уг протоколын үйл ажиллагааг буруу ойлгосноос үүдэлтэй гэж мэдэгдэж, дээрх таамгийг эрс няцаав.
Uniswap нь криптовалютын зах зээл дэх хамгийн алдартай DeFi буюу төвлөрсөн бус санхүүгийн протоколуудын нэг бөгөөд хөрвөх чадвар нийлүүлэгчид нь платформын үйл ажиллагаанд голлох үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс шинэ протоколын өөрчлөлтүүд нь хөрвөх чадвар нийлүүлэгчдийн ашиг сонирхолд хэрхэн нөлөөлөх вэ гэдэг нь криптовалютын нийгэмлэгийн анхаарлыг ихээр татаж байгаа юм.