Төвлөрсөн бус санхүүгийн Uniswap платформ нь токенчилсон хөрөнгийн зах зээлд өөрийн байр суурийг бэхжүүлэхээр зорьж байна. Тус платформ нь токенчилсон хөрөнгөд зориулсан тусгай зөвшөөрөлтэй арилжааны сангуудыг нээхээр төлөвлөж байгаагаа мэдээлжээ.
Энэхүү шинэ хүрээг Superstate, Securitize болон Dowgo компаниудтай хамтран хөгжүүлж байгаа аж. Эдгээр компаниуд нь блокчэйн технологид суурилсан хөрөнгийн удирдлага болон үнэт цаасны үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд юм.
Уг төслийн гол зорилго нь зохицуулалттай сангууд болон үнэт цааснуудыг Uniswap платформ дээр арилжаалах боломжийг бүрдүүлэхэд оршино. Ингэхдээ байгууллагын түвшний хөрөнгө оруулагчдад шаардлагатай дагаж мөрдөх дүрэм журам (compliance)-ыг автоматаар хэрэгжүүлэх техникийн шийдлийг боловсруулж байна.
Энэхүү алхам нь уламжлалт санхүүгийн хэрэгслүүдийг төвлөрсөн бус санхүүгийн системтэй уялдуулах, институциональ хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэхэд чиглэсэн чухал үйл явц болохыг салбарын шинжээчид онцолж байна. Одоогоор уг шийдэл нь хөгжүүлэлтийн шатанд байгаа бөгөөд зохицуулалтын шаардлагыг хангах нь гол анхаарлын төвд байна.