Биткойн сүлжээнд USDT стейблкойныг эргүүлэн авчрах томоохон алхам хийгдлээ. Олон жилийн турш үргэлжилсэн хөгжүүлэлтийн үр дүнд Tether компанийн дэмжлэгтэйгээр UTEXO төсөл Bitcoin-д суурилсан USDT-г албан ёсоор гаргаж байна.
Энэхүү шинэ шийдэл нь RGB болон UTEXO технологиудыг ашиглан, хэрэглэгчийн талын баталгаажуулалт (client-side validation) хийх зарчмаар ажилладаг. Ингэснээр Tron эсвэл Ethereum сүлжээг ашиглахтай харьцуулахад гүйлгээний шимтгэл илүү хямд болж, дундын зуучлагчдын оролцоог багасгах боломжтой болж байна.
Bitcoin Magazine сайтад Хуан Галтын бичсэн мэдээллээс үзэхэд, уг технологи нь Биткойны Lightning сүлжээгээр дамжуулан хувийн нууцлалыг хангасан төлбөр тооцоо хийх боломжийг бүрдүүлж байгаа юм. Энэхүү хөгжүүлэлт нь стейблкойныг Биткойны экосистемд илүү үр ашигтайгаар нэвтрүүлэх зорилготой байна.