Америкийн алдарт Foo Fighters хамтлагийн ахлагч, дуучин Дэйв Гролын охин Вайолет Грол сүүлийн үед “непо бэйби” буюу алдартай эцэг эхийн ачаар амжилтанд хүрсэн гэх шүүмжлэлд өртөөд байгаа билээ.
19 настай Вайолет Грол өөрөө ч бас дуучин, хөгжмийн зохиолч гэдгээрээ танигдаж эхлээд байгаа. Тэрээр Rolling Stone сэтгүүлд өгсөн ярилцлагадаа өөрийгөө “непо бэйби” гэж дуудахаас огтхон ч эмээхгүй байгаагаа илэрхийлсэн байна. “Намайг хүссэнээрээ дуудаж болно. Хамгийн гол нь хүмүүс надад нэг удаа ч гэсэн боломж олгоосой гэж хүсч байна” гэж Вайолет хэлжээ.
“Непо бэйби” гэдэг нь Nepotism baby буюу албан тушаал, эрх мэдлийг эцэг эхээсээ өвлөн авсан хүнийг хэлдэг. Энэ нь урлаг, шоу бизнесийн салбарт эцэг эхийнхээ нөлөөгөөр карьер нь амархан эхэлсэн хүмүүст хамаатай шүүмжлэл болдог.
Vайолет Гролын хувьд аавынхаа алдар нэрийг ашиглахгүйгээр өөрийн гэсэн хөгжмийн карьераа бүтээхийг хүсч байгаагаа онцолсон. Тэрээр өөрийн гэсэн өвөрмөц стильтэй дуунуудыг бичиж, тоглолтуудаа хийж, фэнүүдийнхээ хайрыг хүлээж аваад байна. Хэдийгээр аавынх нь нэр хүнд түүнд нөлөөлж байгаа ч, Вайолет өөрийн авьяас чадвараараа амжилт гаргахыг зорьж байгаагаа хэлсэн юм.