Dungeons & Dragons цувралын ертөнцөд өрнөх шинэ бүтээл болох Warlock: Dungeons & Dragons нэртэй ганц тоглогчийн action RPG тоглоом хөгжүүлэгдэж байна. Энэхүү тоглоомыг Invoke Studios хариуцан ажиллаж байгаа бөгөөд үйл явдал нь Ravenloft-ийн готик хэв маяг бүхий Даркон (Darkon) хэмээх ертөнцөд өрнөх аж.

Тоглогчид зэвсгийн мастер Каатри (Kaatri) гэх дүрээр тоглох юм. Тэрээр алга болсон хайртай нэгнээ олохын тулд шулам хатан Ташатай (Tasha) гэрээ байгуулж, улмаар тарнич буюу варлокын ид шидийн хүчийг олж авдаг түүхтэй.

Уг тоглоом нь 2027 онд олон нийтэд хүрэхээр төлөвлөгдөж буй бөгөөд одоогоор нарийн тов болон сар нь албан ёсоор зарлагдаагүй байна. Warlock: Dungeons & Dragons нь PlayStation 5, Xbox Series X/S зэрэг одоогийн үеийн консолууд дээр гарахаас гадна PC хэрэглэгчдэд зориулан Steam болон Epic Games Store платформуудаар гарах төлөвтэй байна.