Поп хөгжмийн хаан Майкл Жексоныг (АНУ-ын дуучин, бүжигчин, хөгжмийн зохиолч, продюсер) дэлхий дахинд таниулж, түүний соло карьерын эхлэлийг харуулсан “Michael” нэртэй намтарчилсан киноны трейлер цацагдлаа.

Тус кинонд Майкл Жексоны ач хүү Жаафар Жексон гол дүрийг бүтээсэн бөгөөд кино дөрөвдүгээр сарын 24-нд дэлгэцнээ гарах юм. Кинонд Майкл Жексоны хүүхэд нас, Jackson 5 хамтлагт байх үе, соло карьерын эхэн үеийн тухай харуулах аж.

Майкл Жексон нь 20-р зууны хамгийн нөлөө бүхий энтертайнмент хүмүүсийн нэг байсан бөгөөд түүний хөгжим, бүжиг, загварын мэдрэмж нь олон үеийнхэнд нөлөөлсөн билээ. Тэрээр “Thriller”, “Bad”, “Dangerous” зэрэг олон алдартай цомгийг гаргаж, дэлхий даяар сая сая хувь борлуулсан юм. Түүнийг “Поп хаан” хэмээн нэрлэдэг.