Коачелла хөгжмийн наадамд 20 настай Сомбр хэмээх залуу уран бүтээлч гайхалтай үзүүлбэр үзүүлж олны анхаарлыг татлаа. Тэрээр зөвхөн өөрийн хит дуугаа дуулаад зогсохгүй, панк рокийн домог болсон Билли Айдолтой хамтран “Eyes Without A Face” дууг хамтдаа дуулсан нь наадмын хамгийн онцлох үйл явдлын нэг байв.

Сомбр нь Америкийн залуу дуучин, хөгжмийн зохиолч бөгөөд өөрийн гэсэн өвөрмөц стильтэй, альтернатив хөгжмийн урсгалаар уран бүтээлээ туурвидаг. Түүнийг залуу үеийнхэн ихэд дэмждэг бөгөөд дуунууд нь TikTok зэрэг сошиал медиа платформуудаар дамжин маш хурдан тархдаг.

Түүнчлэн Сомбр Коачеллад Radiohead хамтлагийн “Fake Plastic Trees” дууг коверложээ. Энэхүү сонгодог дууг өөрийн өнгө аясаар дуулсан нь шүтэн бишрэгчдийнх нь дунд маш их таалагдаж, олон нийтийн сүлжээнд магтаалын үгс ар араасаа цуварсан юм. Radiohead бол дэлхийд алдартай, Английн альтернатив рок хамтлаг билээ.

Сомбрийн хувьд Билли Айдолтой хамтран дуулж, Radiohead-ийн дууг коверлосон нь түүний хөгжмийн карьерын томоохон амжилт болж байна. Залуу уран бүтээлч цаашид ямар гайхалтай уран бүтээл гаргахыг тэсэн ядан хүлээцгээе!