Залуу үеийнхний дуртай Wet Leg хамтлагийн гоцлол дуучин Райан Тисдейл Их Британийн Channel 4 телевизэд шинэ шоунд оролцож байгаа гэнэ. Тэрээр жүжигчин Жо Уилкинсонтой хамт Английн арал болох Вайт арал руу галт тэргээр аялах юм байна.
“Train-ing It” нэртэй энэхүү шоу нь хоёр алдартай хүмүүсийн хамт галт тэргээр аялж ярилцаж байгаа хөгжилтэй контент юм. Райан Тисдейл, Жо Уилкинсон нар хамтлагийн хамгийн хэцүү үүрэг, аймшгийн кино болон бусад сонирхолтой сэдвээр ярилцсан байна.
Wet Leg хамтлаг нь 2021 онд “Chaise Longue” дуугаараа олны танил болж, инди рок хөгжмийн ертөнцөд өөрсдийн гэсэн өнгө төрхийг бий болгосон залуу хамтлаг юм. Тэдний хөгжим нь хурц үг хэллэг, хэмнэлтэй аялгуугаараа залуусын дунд ихээхэн тархсан. Тисдейлийн хувьд энэ нь хөгжмийн карьераа улам өргөжүүлэх, шинэ фенүүдтэй болох сайхан боломж гэж үзэж байна.
Жо Уилкинсоны хувьд Их Британийн танигдсан хошин жүжигчин бөгөөд олон телевизийн шоунд оролцож байсан туршлагатай. Түүний хошин мэдрэмж, Райан Тисдейлийн хөгжөөнтэй яриа энэ шоуг улам сонирхолтой болгож байгаа бололтой.
“Train-ing It” шоу нь удахгүй Channel 4 телевизээр цацагдах бөгөөд Wet Leg хамтлагийн фенүүд болон галт тэргээр аялах дуртай хүмүүст маш сонирхолтой байх болов уу.