АНУ-д коллежийн хөлбөмбөгийн улирал ид өрнөж байгаа энэ үед TCU буюу Техасын Христийн Их Сургуулийн хөлбөмбөгийн багийн дасгалжуулагч Сонни Дюксын гэрээг сунгаж, цалинг нь нэмэгдүүлсэн тухай мэдээлэл цацагдлаа. Түүний удирдлага дор TCU баг 5-6 хожилтой байсан бол ердөө нэг жилийн дотор үндэсний аварга шалгаруулах тэмцээнд шалгарч үнэхээр гайхалтай амжилт үзүүлсэн билээ.

Дюкс багийг удирдаж байх хугацаандаа шилдэг тоглогчдыг элсүүлж, трансферт маш сайн ажилласнаар Big 12-т ноёрхож эхэлсэн. Түүний амжилтыг үнэлж цалинг нь нэмэгдүүлсэн нь зүй ёсны хэрэг болсон гэж спортын шинжээчид үзэж байна. Цаашид түүний амжилт улам арвижих болтугай.