Хөгжмийн эрх эзэмшигч, хөгжмийн хэвлэлийн Wixen компани Meta компанийн эсрэг зохиогчийн эрхийн маргаан үүсгээд байна. Тус компани нь Instagram болон Facebook Reels дээр ашиглагддаг олон уран бүтээлчийн дуунуудыг төлөөлдөг юм.
Маргааны шалтгаан Wixen-ийн мэдээлснээр, Meta нь тэдний үйлчлүүлэгчдийн уран бүтээлийг 2018 оноос 2025 он хүртэл долоон жилийн хугацаанд албан ёсны зөвшөөрөлтэйгөөр ашиглаж байжээ. Гэвч дараа нь өмнө төлдөг байсан төлбөрийнхөө маш бага хувийг төлөх санал гаргасныг Wixen зөвшөөрөөгүй байна. Үүний дараа Meta зөвшөөрөлгүй, төлбөргүйгээр дуунуудыг үргэлжлүүлэн ашиглаж, зарим бүтээлийг гэрээний хугацаа дуусаагүй байхад платформоосоо устган, үүндээ Wixen-ийг буруутгасан гэж гомдолдоо дурджээ.
Шүүхийн явц Шүүхээс Wixen-ийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон гэх мэдээлэл гарсан ч Wixen үүнийг үгүйсгэв. Шүүгч тэдэнд дуу тус бүрийг бүрэн эзэмшдэг эсэх, эсвэл онцгой эрхтэй эсэхээ тодотгох хоёр долоо хоногийн хугацаа өгсөн бөгөөд тэд нэхэмжлэлээ шинэчлэн өгсөн байна. Шүүх хуралд бэлтгэх баримт цуглуулах (discovery) ажиллагаа үргэлжилж байгаа бөгөөд одоогоор шүүх хурлын тов хуанлид хэвээр байгаа ажээ.
Энэхүү хэргийг цаашид тангарагтны шүүхээр хэлэлцүүлэхээр төлөвлөж байгааг Wixen-ийн зүгээс онцолсон байна.