WNBA-ийн 2026 оны бүх оддын тоглолт олон сонирхолтой үйл явдлаар дүүрэн өнгөрлөө. Доминик Малонгагийн тоглолтын дундах данк болон Кэйтлин Кларкийн алсын зайн шидэлтүүд үзэгчдийг баясгасан бол олны анхаарлыг хамгийн их татсан хөгжилтэй мөч нь Эйжа Уилсон болон Анжел Рийз нарын хооронд өрнөжээ.
Тоглолтын хоёрдугаар үед Анжел Рийз бөмбөгтэй довтолж, Эйжа Уилсоны эсрэг эсрэг талын цагираг руу ойртож шидэлт хийхийг оролдсон байна. Гэвч Лас Вегас Эйсийн од Уилсон үсрэлгүйгээр тун тайван байрлалд бөмбөгийг хааж авчээ. Энэхүү үйлдлийн дараа Уилсон итгэж ядан амаа дарж, улмаар инээд алдсан байна.
Үйл явдал үүгээр дуусаагүй бөгөөд хоёр тоглогч тус тусын зүг явах үед Анжел Рийз ухарч явахдаа хөлөндөө бүдэрч унасан нь үзэгчид болон Уилсоныг дахин нэг удаа инээлгэсэн байна. Нэвтрүүлэгчид энэ мөчийг хошигнон тайлбарлаж, Уилсон түүнийг босгоход тусалжээ.
Эйжа Уилсон болон Анжел Рийз нар талбай дээрх өрсөлдөөнөөс гадна бие биенээ хүндэтгэдэг дотно харилцаатай юм. Уилсон өөрийн дайчин чанар, өрсөлдөх чадварыг Рийзээс олж хардаг тул түүнийг "бяцхан Эйжа" хэмээн нэрлэдэг байна. Рийз ч мөн адил Уилсоныг өөрт нь урам зориг өгдөг, хүнд хэцүү үед нь тусалдаг эрхэм хүн гэдгээ илэрхийлдэг ажээ. Хэдийгээр тус тоглолтод Уилсоны баг 129-122-ын харьцаатай ялалт байгуулсан ч энэхүү хөгжилтэй мөч нь тоглолтын хамгийн дурсамжтай үйл явдлуудын нэгээр тодорлоо.