Тоглоом хөгжүүлэгч Leenzee студи хаагдсаны дараа WUCHANG цувралын ирээдүй бүрхэг болсон гэж үзэж байсан ч 505 Games компани шинэ мэдээг дуулгалаа. Тус нийтлэгч компани уг цувралыг үргэлжлүүлэх шинэ гэрээг албан ёсоор байгуулжээ.
Шинэ төслийг Chengdu Recursive Dolphin Technology буюу Indolphinity студи хөгжүүлэхээр болсон байна. Сонирхолтой нь, уг студийг WUCHANG: Fallen Feathers тоглоомыг анх бүтээгч Ся Сюань үүсгэн байгуулжээ.
Хамтын ажиллагааны хүрээнд 505 Games нь төслийн санхүүжилт болон дэлхий даяарх түгээлтийн ажлыг хариуцах бол, Indolphinity студи нь тоглоомын үргэлжлэлийг бүтээн хөгжүүлэх үүргийг хүлээж байна.