Ripple сүлжээний уугуул токен болох XRP-ийн ханш 8 хувиар өссөн талаар CoinDesk мэдээллээ. Энэхүү өсөлт нь зах зээлийн оролцогчдын дунд анхаарал татаж байгаа бөгөөд шинжээчид үүнийг эзэмшигчдийн алдагдлын түвшинтэй холбон тайлбарлаж байна.

Santiment байгууллагын мэдээлснээр, XRP-ийн 30 хоногийн болон 365 хоногийн MVRV үзүүлэлтүүд буюу хөрөнгө оруулагчдын хөрөнгийн үнэ цэнэ зах зээлийн ханшаас хэр доогуур байгааг илтгэх хэмжүүрүүд -45 хувь болон -47 хувьд хүрээд байна. Энэ нь XRP-ийн түүхэнд урьд өмнө хэзээ ч бүртгэгдэж байгаагүй доод түвшин юм.

Зарим арилжаачид эзэмшигчдийн ийнхүү өндөр алдагдалтай байгаа байдлыг эсрэг чиглэлийн буюу “contrarian” дохио гэж дүгнэж байна. Өөрөөр хэлбэл, зах зээл дээрх их хэмжээний алдагдал нь худалдан авагчдын хувьд эрсдэл болон өгөөжийн харьцаа илүү таатай болсныг илтгэх магадлалтай гэж үзэж байгаа юм.