Америкийн алдарт реппер, продюсер Канье Уэст (Ye нэрээрээ илүү танигдсан) дахин дуулианы эзэн болж байна. Түүнийг 2024 онд Лос-Анжелес хотын Chateau Marmont зочид буудалд нэгэн эрийг зодсон хэргээр шүүхэд өгчээ. Уг хэрэг явдлын дараа Канье подкаст нэвтрүүлэгт оролцох үеэрээ эхнэр Бьянка Цензориг нь зохисгүй байдлаар хүрсэн тул тэр эрийг зодсон гэж мэдэгдсэн билээ.

Гэвч шүүхэд өгсөн нэхэмжлэлд Каньегийн тайлбар нь худал байсан гэж дурджээ. Нэхэмжлэл гаргагчийн хэлснээр Канье ямар ч үндэслэлгүйгээр түүнд халдсан байна. Хэргийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл хараахан гараагүй байгаа ч, энэ хэрэг Каньегийн нэр хүндэд сөргөөр нөлөөлж болзошгүй юм.

Канье Уэст нь Америкийн хамгийн амжилттай репперүүдийн нэг бөгөөд түүний бүтээлүүд нь дэлхий даяар олон сая хувь борлогдсон билээ. Тэрээр мөн загвар зохион бүтээгч, бизнес эрхлэгчээрээ ч танигдсан. Гэсэн хэдий ч, Канье сүүлийн жилүүдэд олон нийтийн анхаарлын төвд байнга байж, янз бүрийн маргаантай мэдэгдлүүд хийсээр ирсэн.

Энэхүү зодооны хэргийн талаар Канье Уэст эсвэл түүний хууль ёсны төлөөлөгчдөөс ямар нэгэн тайлбар гараагүй байна. Хэргийн явц цаашид хэрхэн үргэлжлэхийг uujim.com сайтаар үргэлжлүүлэн хүргэх болно.