Америкийн Атланта хотын хип хоп уран бүтээлчид болох Young Thug болон Gunna нарын харилцаа хүйтэн хэвээр байгаа энэ үед Migos хамтлагийн реппер Quavo тэднийг эвлэрэхийг уриалсан байна.
Пүрэв гарагт Offset «New York Times»-ийн Popcast нэвтрүүлэгт оролцож, Атлантагийн хип хоп тайз эв нэгдэлгүй болж буйд санаа зовниж буйгаа илэрхийлсэн юм. Тэрээр 2022 онд YSL RICO-ийн хэрэгт Alford plea хэлцэл хийж суллагдсаныхаа дараа бусдыгаа матсан гэх шүүмжлэлд өртөөд байсан Gunna-г өмгөөлж, шинэ «GMFU» цомгийнхоо «Spit Propane» дуунд хамтран ажилласнаа дурджээ. Түүнчлэн Атлантагийн хип хоп ертөнц хуваагдсанаас болж хүчээ алдаж байгааг онцолсон байна.
Үүний дараа Quavo өөрийн Instagram Story-доо Young Thug-ийг таглан, Атланта хотын сайн сайхны төлөө хуучин хамтрагч Gunna-тайгаа эвлэрэхийг уриалжээ. Тэрээр «Бид бүгд нэг гэр бүл, бид үүнийг засах болно» гэсэн агуулгатай нийтлэл оруулсан байна.
Харин Young Thug түүнд удалгүй хариу өгч, «Би өөрөө эвдээгүй зүйлээ яаж засах юм бэ, Qua?» хэмээн бичжээ. Тэрээр цааш нь өөрийгөө үргэлж шударга байж ирсэн, хэнийг ч хуурч мэхлээгүй гэдгээ илэрхийлсэн байна.
Young Thug нь 2024 оны 10-р сард YSL RICO-ийн хэргээр шүүхтэй хэлцэл байгуулан суллагдсанаасаа хойш Gunna-тай хамтран уран бүтээл хийгээгүй бөгөөд Lil Baby зэрэг уран бүтээлчид ч Gunna-аас зайгаа бариад байгаа юм.