Америкийн алдартай реппер YoungBoy Never Broke Again-ийн 'AMERICAN YOUNGBOY' нэртэй концертын кино Prime Video платформд албан ёсоор нэмэгдлээ.

Уг бүтээл нь өмнө нь дөрөвдүгээр сард кино театруудад нээлтээ хийж байсан билээ. Тухайн үед уг кино нээлтийн долоо хоногтоо 1.84 сая ам.долларын орлого олсон байна. Одоо үзэгчид тус киног Prime Video-гоор дамжуулан хүлээн авч үзэх боломжтой боллоо.