Дэлхий даяар олон сая фэнтэй, Их Британийн One Direction хөвгүүдийн хамтлагийн хуучин гишүүн Zayn Malik шинэ синглээ гаргахаар болжээ. Түүний шинэ сингл нь “Konnakol” нэртэй бөгөөд одоо стрим хийх боломжтой.
Zayn-ыг дэлхий даяар маш олон залуус мэддэг. Тэрээр One Direction хамтлагийн гишүүн байхдаа олон хит дуу гаргаж, залуусын зүрх сэтгэлийг эзэмдэж байсан. Хамтлагаа орхисноос хойш бие даасан уран бүтээлээ туурвиж, өөрийн гэсэн өнгө төрхийг бий болгосон.
Түүний шинэ сингл гарснаар томоохон телевизийн шоунд оролцож, өөрийн бие даасан хамгийн том тур тоглолтоо хийхээр төлөвлөж байгаа гэнэ. Энэхүү тур тоглолт нь түүний хувьд маш том ач холбогдолтой бөгөөд олон улсын фэнүүдтэйгээ уулзах сайхан боломж болох юм.
Zayn-ы шинэ уран бүтээл нь түүний фэнүүдийн дунд маш их хүлээлт үүсгэж байгаа бөгөөд “Konnakol” сингл нь чартуудыг тэргүүлэх магадлалтай байна. Залуу дуучны цаашдын уран бүтээлд амжилт хүсье!