Английн алдарт One Direction хамтлагийн гишүүн асан, соло уран бүтээлч Зейн Малик шинэ цомгийн нээлтийн өдрөө эмнэлэгт хэвтсэн тухайгаа мэдэгдлээ. Тэрээр өөрийн X хуудсандаа “Гэнэтийн байдлаар эмнэлэгт эмчлүүлж байна” гэж бичсэн байна.

Түүний шинэ цомог болох “Room Under the Stairs” энэ долоо хоногт нээлтээ хийсэн бөгөөд Малик фэнүүдтэйгээ уулзаж, цомгоо сурталчлах төлөвлөгөөтэй байсан аж. Эмнэлэгт хэвтсэн шалтгааныг тодорхой хэлээгүй ч фэнүүдтэйгээ уулзаж чадаагүйдээ маш их харамсаж байгаагаа онцолжээ.

Твиттер хуудсандаа тэрээр: “Энэ долоо хоногт цомгийн нээлтийн үеэр та бүхэнтэй уулзаж чадаагүйдээ үнэхээр их харамсаж байна. Би та бүхнийг хайрлаж, та бүхний дэмжлэгт маш их баярлаж байна” гэж бичжээ.

Зейн Маликийн фэнүүд түүнд эрүүл энхийг хүсч, хурдан эдгэхийг ерөөж байгаагаа илэрхийлж байна. Түүний шинэ цомог нь шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа бөгөөд түүний уран бүтээлийн шинэ эрин үеийг эхлүүлж байна гэж үзэж байгаа юм.