Нууцлалд суурилсан криптовалютын сүлжээ болох Zcash-ийн шинээр байгуулагдсан Ironwood санд эхний өдөр 80 сая орчим ам.долларын ZEC шилжин орсон байна.

Энэхүү шилжилт нь Zcash сүлжээний өмнөх үеийн технологи болох Orchard сангаас хийгдэж байгаа юм. Одоогоор Orchard санд байсан нийт хөрөнгийн ойролцоогоор 5 хувь нь энэхүү шинэ сан руу шилжсэн гэсэн мэдээлэл байна.

Үлдсэн хөрөнгө нь одоогоор Orchard санд хадгалагдаж байгаа аж. Гэвч уг сан нь одоогийн байдлаар шинээр мөнгөн хөрөнгө хүлээн авах боломжгүй болсон байна. Иймд тус санд үлдсэн хөрөнгийн хувь заяа болон цаашдын шилжилтийн үйл явц хэрхэн үргэлжлэх нь анхаарал татаж байна.