Америкийн алдарт рок хамтлаг ZZ Top Hollywood Bowl-д хийхээр төлөвлөж байсан тоглолтоо цуцалсан байна. Хамтлагийн зүгээс уг шийдвэрийг гаргах болсон шалтгаанаа "давагдашгүй хүчин зүйл" (insurmountable obstacles) хэмээн тодорхойлжээ.
Тэдний хамт аялан тоглолт хийж байсан хамтлаг болох Cheap Trick энэхүү мэдээллийн дараа өөрсдийн төлөвлөгөөгөө өөрчилсөн байна. Тодруулбал, Cheap Trick хамтлаг тус тоглолтын оронд Troubadour клубт "дотно" буюу цөөн үзэгчдэд зориулсан тоглолт хийхээр болсноо зарлалаа.