Америкийн алдарт дуучин, талийгаач Аарон Картер-тай холбоотой шүүх хурал үргэлжилж байна. Түүний гэр бүлийнхэн шүдний эмчийнх нь эсрэг буруутай үйл ажиллагааны улмаас нас барсан гэх үндэслэлээр шүүхэд нэхэмжлэл гаргаад байгаа билээ.
TMZ агентлагийн олж авсан шүүхийн баримт бичгээс үзэхэд, тус хэрэгт холбогдоод буй шүдний эмч нь Аарон Картерын амьд ахуй цагт Хүүхэд, гэр бүлийн үйлчилгээний газар (Department of Children and Family Services)-аас хийж байсан шалгалтын нотлох баримтуудыг шүүх хуралд танилцуулахаар зэхэж байна.
Одоогоор энэхүү шалгалтын нарийн мэдээлэл болон шүүх хурал хэрхэн үргэлжлэх талаарх дэлгэрэнгүй мэдээлэл олон нийтэд тодорхойгүй байна.