Австрали улс сошиал медиа платформуудад тавих хяналтаа чангатгахаар болжээ. Тодруулбал, тус улсын эрх баригчид хүүхдүүдийг сошиал медиа хаяг нээхээс урьдчилан сэргийлж чадаагүй тохиолдолд ногдуулах торгуулийн хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх төлөвлөгөөтэй байна.
Энэхүү шийдвэр нь Facebook, Instagram зэрэг дэлхийн томоохон сошиал платформуудад хамаарах юм. Эдгээр компаниуд Австралийн хүүхдүүдийг өөрийн гэсэн цахим хаягтай болохоос сэргийлж, хяналтын тогтолцоогоо сайжруулах үүрэгтэй байна.
Австралийн засгийн газрын зүгээс хүүхдүүдийн цахим аюулгүй байдлыг хангах, тэднийг зохисгүй контентоос хамгаалах зорилгоор ийнхүү торгуулийн арга хэмжээг чангатгаж байгаа аж. Платформууд хүүхдүүдийг бүртгүүлэхээс хамгаалах үүргээ биелүүлээгүй тохиолдолд өндөр дүнтэй торгууль төлөх эрсдэлтэй тулгарч байна.