Австралийн цагдаагийн байгууллага томоохон хэмжээний хар тамхины наймааг илрүүлсэн талаар NPR мэдээллээ. Зургаадугаар сарын 19-ний өдөр хууль сахиулагчид гурван ширхэг тээврийн чингэлгийн дор нуусан бункерүүдийг олж илрүүлсэн байна.

Уг бункер дотор хуванцар савнуудад хийж булсан нийт гурван тонн кокаин байсныг цагдаа нар хураан авчээ. Энэхүү хэрэгтэй холбогдуулан Сидней хотын хоёр оршин суугчийг баривчилсан байна.

Баривчлагдсан этгээдүүд шүүхээр гэм буруутай нь тогтоогдвол бүх насаараа хоригдох ял сонсох магадлалтай байна.