АНУ-ын “The Voice” шоуны 30 дахь улирлын сохор шалгаруулалтын (Blind Auditions) үеэр 25 настай Дакота Коэн алдарт Black Sabbath хамтлагийн “Changes” дууг төгөлдөр хууртай дуулж үзүүллээ.
Үзүүлбэрийн төгсгөлд шүүгч, дасгалжуулагч Адам Левин болон Райли Грийн нар сандлаа эргүүлсэн байна. Мөн шүүгчдийн бүрэлдэхүүнд буй Куин Латифа уг үзүүлбэрийг “гайхалтай”, “итгэмээргүй” хэмээн тодорхойлсон бол Райли Грийн түүний дууны сонголтыг “төгс сонголт байлаа” гэж магтжээ.
Түрүүлж товчлуураа дарсан Адам Левин оролцогчийг багтаа авахын тулд идэвхтэй ятгасан бөгөөд “Дууны сонголт чинь надад маш их зүйлийг өгүүлж байна. Нэг ч ноот дуулж эхлээгүй байхад л би чамайг багтаа авахаар шийдсэн” хэмээн онцолсон юм. Түүнчлэн тэрээр Коэний хоолойг Майли Сайрустай зүйрлэсэн байна. Оролцогч бүсгүй өмнө нь ресторанд Maroon 5 хамтлагийн “Sunday Morning” дууг дуулж байхдаа Левинтэй таарч байснаа дурдаж, эцэст нь Team Adam буюу Адам Левиний багийг сонгожээ.
Энэхүү “Changes” дуу нь Black Sabbath хамтлагийн 1972 оны “Vol. 4” цомогт анх багтаж, Оззи Осборн дуулсан түүхтэй. Дараа нь 2003 онд Осборн охинтойгоо хамтран шинэчлэн дуулж, Их Британийн хит парадыг тэргүүлж байв. 2025 оны долоодугаар сард Оззи Осборн 76 насандаа таалал төгссөний дараа уг дуу Billboard-ийн “Hot Rock & Alternative Songs” чартын 42-р байранд бичигдэж байжээ.
NBC сувгийн “The Voice” шоуны 30 дахь улирлын шүүгчээр Келли Кларксон, Адам Левин, Куин Латифа, Райли Грийн нар ажиллаж байна.