Эцэг эх бүр ажлын өдрийн төгсгөлд гэртээ харихдаа хүүхдүүдтэйгээ халуун дотноор харилцахыг хүсдэг. Гэвч ажлын байран дахь стресс гэрт дагаж ирэх үед та гэр бүлийнхэндээ хамгийн сайн хувилбараа харуулж чадахгүй байх магадлалтай.

Ажлын байранд болсон үйл явдал эсвэл хуримтлагдсан уур бухимдал нь ажлын цаг дууссаны дараа ч үргэлжилсээр байдаг. Ялангуяа мэдрэлийн ядаргаа, стресс нь эцэг эхчүүдийн хүүхэдтэйгээ харилцах харилцаанд сөргөөр нөлөөлж болзошгүйг Fast Company сэтгүүлийн нийтлэлд анхаарууллаа.

Зарим тохиолдолд ажлын байран дахь хортой орчин нь илт мэдэгдэхүйц байдаг. Жишээлбэл, уурлаж бухимддаг даргатай ажиллах нь ажлын байрны стрессийг улам нэмэгдүүлдэг байна. Ажлын байран дахь ийм төрлийн таагүй нөхцөл байдал нь гэрийн амьдралд хэрхэн тусгал олж, эцэг эхчүүдийг өөрийн хүсээгүй зан авир руу хөтөлж байгааг ойлгох нь чухал юм.