АНУ-д тавдугаар сар Ази, Номхон далайн арлуудын гаралтай америкчуудын сар (Asian American and Pacific Islander Heritage Month) болгон тэмдэглэгддэг. Энэ хүрээнд Ази болон Номхон далайн арлуудаас гаралтай (AAPI) бизнес эрхлэгчдийг дэмжих хөдөлгөөн өрнөж байна. Rolling Stone сэтгүүл энэ сарыг угтан Ази, Номхон далайн арлуудын гаралтай 70 гаруй брэндийг жагсааж, тэдний бүтээгдэхүүн, үйлчилгээг сурталчилж байна.

Энэ жагсаалтад гоо сайхны бүтээгдэхүүн, хувцас, хүнс, гэр ахуйн бараа зэрэг олон төрлийн бизнес багтсан байна. Зорилго нь зөвхөн тавдугаар сард бус, жилийн турш эдгээр бизнесүүдийг дэмжиж, эдийн засгийн хувьд хүчирхэгжүүлэхэд оршиж байгаа юм.

Энэхүү хөдөлгөөн нь Азийн эсрэг үзэгдэл газар авч буй энэ үед Ази гаралтай бизнес эрхлэгчдийг дэмжих чухал алхам болж байна. Монголчууд бид ч гэсэн дэлхий дахинд үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжиж, бүтээгдэхүүн үйлчилгээг нь сурталчлах нь чухал шүү дээ.