Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Албани улсын гудамжинд олон тооны иргэд цугларч, эсэргүүцлийн жагсаал өрнүүлж байгаа дүрс бичлэгүүд дэлхий даяар цацагдсаар байна. Энэхүү хөдөлгөөнийг “Фламинго хувьсгал” хэмээн нэрлэж байгаа юм.
Жагсагчид өөрсдийгөө ардчиллын төлөө тэмцэж байна хэмээн мэдэгдэж байгаа бол тус улсын Ерөнхий сайд Эди Рама үүнийг өөр байр сууринаас харж байна. Тэрээр энэхүү эсэргүүцлийн хөдөлгөөнийг “эрлийз дайн”-ы нэг хэсэг хэмээн үзэж, байр сууриа илэрхийлжээ.
Албани улсын дотоод улс төрийн нөхцөл байдал ийнхүү хурцадмал байдалтай үргэлжилж байгаа бөгөөд талуудын байр суурь эрс тэс ялгаатай хэвээр байна.