Лондон хотноо болсон “Artists for Gaza” хандивын тоглолт хөгжмийн ертөнцийн анхаарлыг татав. Paul Weller (The Jam хамтлагийн гоцлол дуучин), Suggs (Madness хамтлагийн дуучин), Kevin Rowland (Dexys Midnight Runners хамтлагийн дуучин), Glen Matlock (Sex Pistols хамтлагийн басс гитарчин), Andy McKay (Roxy Music хамтлагийн саксафончин) зэрэг алдартнууд нэгэн тайзан дээр цугларч, Газын ард түмэнд туслах зорилготой тоглолт хийсэн байна.
Кевин Роуланд хэлэхдээ: “Би хүн ёсны үүргээ биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийх ёстой гэж бодож байгаа учраас Газын төлөөх тоглолтод оролцохыг хүссэн.”
Энэхүү тоглолт нь Газын хүмүүст зориулсан хандивын аяны хүрээнд зохион байгуулагдсан бөгөөд уран бүтээлчид өөрсдийн авьяас билгээ зорилготой үйлсэд зориулж байгаа нь олон нийтийн талархлыг хүлээж байна. Тоглолтын орлого Газын хүмүүст хүмүүнлэгийн тусламж үзүүлэхэд зарцуулагдах юм.