Алжир улсын нэгэн асрамжийн газарт гал гарч, олон хүний амь нас хохирсон харамсалтай хэрэг гарчээ. Албаны хүмүүсийн мэдээлснээр, тус улсын Алжир мужид байрлах асрамжийн газарт гарсан түймрийн улмаас 11 хүн амиа алдсан байна.

Түүнчлэн уг ослын улмаас 19 хүн гэмтэж бэртсэн гэдгийг албаныхан онцоллоо. Амиа алдагсдын дунд хүүхдүүд байгаа аж.

Алжир улсын Ерөнхийлөгч Абдельмаджид Теббун одоогоор Берлин хотод албан айлчлал хийж байгаа бөгөөд уг эмгэнэлт явдалтай холбогдуулан эмгэнэл илэрхийлжээ.