Америкийн R&B дуучин D4vd-ийн хэрэг олон нийтийг цочирдуулж байна. Түүнийг Селест Ривас Хернандез гэгч 13 настай охиныг хөнөөсөн хэрэгт буруутгаж байгаа юм. D4vd нь цахим ертөнцөд хит болж байсан залуу дуучин бөгөөд түүний хэрэг олон нийтийн анхаарлыг ихэд татаж байна.
Мөрдөн байцаалтын явцад D4vd охиныг өөртэй нь удаан хугацааны турш хууль бус бэлгийн харилцаатай байсныг нь олон нийтэд дэлгэнэ гэж сүрдүүлсний улмаас хөнөөсөн гэж мэдүүлжээ. Цагдаагийн газраас мэдээлснээр D4vd охины цогцсыг Amazon-оос худалдаж авсан хөрөөгөөр хэрчиж, цус нь хаа сайгүй цацагдахаас сэргийлж усан санд хийсэн байна. Дараа нь цогцсыг уутанд хийж, Tesla маркийн автомашиныхаа багажинд нуусан гэнэ.
Энэ хэрэг олон нийтийг гүн цочролд оруулж, хүчирхийллийн эсрэг дуу хоолойг улам чангаруулахад хүргэж байна. D4vd-д ямар ял оноох нь одоогоор тодорхойгүй байгаа ч түүний гэм буруутай нь нотлогдвол насан туршийн хорих ял авах магадлалтай.
D4vd гэгч нь Америкийн залуу дуучдын дунд нэлээд нэр хүндтэй нэгэн байсан бөгөөд түүний дуунууд TikTok зэрэг сошиал медиа платформуудад маш их тархсан байдаг.