Бельги улсын Антверпен хотод байрлах орон сууцны томоохон барилгад гал түймэр гарч, олон хүний амь нас хохирсон талаар мэдээлж байна. Албаны эх сурвалжийн мэдээлснээр, тус гал түймрийн улмаас дор хаяж зургаан хүн амиа алджээ.

Гал гарсан тус барилгад ойролцоогоор 200 орчим оршин суугч амьдардаг байсан аж. Одоогоор гал түймрийн шалтгаан болон хохирлын хэмжээг нарийвчлан тогтоохоор ажиллаж байна.

Цахим орчинд тархсан дүрс бичлэгт тус барилгаас өтгөн хар утаа олгойдож буй үеэр нэгэн эрэгтэй цонхоор авиран гарч, амиа аврахаар оролдож буй дүр зураг бичигджээ.