АНУ-ын Дональд Трампын засаг захиргаа тус улсаас орогнол хүссэн буюу одоогоор орогнол хайж буй 200,000 хүртэлх гадаадын иргэний бизнес болон аяллын визийг цуцлахаар бэлтгэж байна.

Хэрэв энэхүү шийдвэр хэрэгжвэл АНУ-ын түүхэн дэх хамгийн том хэмжээний виз цуцлалт болох бөгөөд хууль зүйн маргаан, эсэргүүцэлтэй тулгарах магадлалтай юм.

Энэхүү шийдвэрийг өөрчлөхгүй эсвэл эсэргүүцэл гарахгүй бол АНУ-ын Төрийн департамент ирэх долоо хоногуудад 2016-2026 оны хооронд олгогдсон B1 болон B2 визүүдийг цуцлах тухайгаа зарлах төлөвтэй байна.