АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНХАУ-ын дарга Ши Жиньпин нарын сүүлийн дээд хэмжээний уулзалтын үр дүн Ази даяар нөлөөгөө үзүүлж байна. Гэвч тус уулзалтыг АНУ болон Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд, шинжээчид хэрхэн харж, дүгнэж буй нь хоорондоо асар их ялгаатай байгаа юм.
Тухайлбал, Хятадын төрийн мэдлийн хэвлэлүүд дээд хэмжээний уулзалтыг их гүрнүүдийн харилцааны зөв замыг тодорхойлж, харилцаанд шинэ хуудас нээсэн үйл явдал боллоо хэмээн албаны тодорхойлолтыг онцлон магтаж байна. Түүнчлэн Дональд Трамп Ши Жиньпинд хамгийн дээд түвшний хүлээн авалт зохион байгуулж, хүндэтгэл үзүүлсэн явдлыг Хятадын талаас онцгойлон дөвийлгөж байгаа юм.
Ийнхүү хоёр их гүрний төрийн тэргүүн нарын уулзалтын үр дүнг хэрхэн харж буй нь тухайн улсын хэвлэл мэдээлэл болон шинжээчдийн тайлбараас хамааран эрс тэс өөр өнгө аястай хүрч байна.