Сүүлийн арван жилийн турш олон улсын гадаад бодлогын хүрээнийхэн АНУ болон БНХАУ-ын хоорондын дайн, мөргөлдөөнийг гарцаагүй тохиох хувь тавилан мэтээр авч үзсээр ирсэн байна.

Энэхүү хандлага нь эртний Грекээс гаралтай нэр томьёо буюу "Фукидидын хавх" (Thucydides Trap) хэмээх ойлголтоор тайлбарлагддаг. Энэ нь шинээр хүчирхэгжиж буй гүрэн болон ноёрхогч их гүрэн хоёр хоорондоо мөргөлдөх нь гарцаагүй гэсэн онол бөгөөд үүнийг нэг эгнээ рүү зэрэг нийлэх гэж буй хоёр том ачааны тэрэг мөргөлдөхтэй зүйрлэдэг ажээ.

Уг нэр томьёог АНУ-Хятадын харилцааны талаарх нийтлэл, тайлбаруудад өргөнөөр ашигладаг бөгөөд бодит нөхцөл байдлаас үл хамааран талуудын санал зөрөлдөөнийг "зайлшгүй гарах зүйл" хэмээн дүгнэх нь элбэг байдаг. Гэсэн хэдий ч хоёр орны харилцааны бодит байдал нь зөрчил, мөргөлдөөн гарцаагүй зүйл биш болохыг харуулж байна.