АНУ болон Венесуэл улсууд цэргийн харилцаагаа сэргээх тухай тохиролцоонд хүрч, хэлэлцээрт гарын үсэг зурсан байна. Энэхүү хамтын ажиллагаанд цэргийн сургалт бэлтгэлээс эхлээд тагнуулын мэдээлэл солилцох хүртэлх өргөн хүрээний ажлууд багтаж буйг АНУ-ын Батлан хамгаалахын сайд Пит Хегсет Лхагва гарагт хийсэн айлчлалынхаа үеэр мэдэгдлээ.
АНУ-ын Батлан хамгаалахын сайд тус Өмнөд Америкийн улсын түр удирдагчидтай уулзах үеэрээ уг үйл явдлыг онцолсон байна. Түүний хэлснээр, өнгөрсөн нэгдүгээр сард Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог АНУ-ын зэвсэгт хүчин баривчилсны дараа тус улс нь бүс нутгийн хамгийн түрэмгий аюул заналхийллээс “аюулгүй байдлын үг дуулгавартай хамтрагч” болж өөрчлөгдсөн гэв.
Түүнчлэн Пит Хегсет Венесуэлийн түр Ерөнхийлөгчтэй хийж буй ойр дотно хамтын ажиллагааг сайшаан тэмдэглэжээ.