АНУ болон Ираны хооронд үүсээд буй нөхцөл байдал хурцадмал хэвээр байна. Ерөнхийлөгч Дональд Трамп Ираны талыг хоёр улсын хооронд байгуулсан хүрээ хэлэлцээрийг зөрчсөн хэмээн буруутгалаа. Үүний хариуд Тегераны зүгээс АНУ-тай хийж буй хэлэлцээрийг бүрмөсөн зогсоож болзошгүй гэдгээ мэдэгдээд байна.
Энэхүү таагүй уур амьсгал нь олон улсын анхаарлыг татаж байгаа бөгөөд хоёр талын харилцаа хэрхэн өрнөх нь тодорхойгүй байна. Талуудын хооронд явагдсан цохилтууд нь гал зогсоох хэлэлцээрийн эмзэг байдлыг улам бүр тодотгож өглөө.
Үүний зэрэгцээ бүс нутагт үүсээд буй мөргөлдөөн үргэлжилсээр байна. Израил болон Хезболла бүлэглэлийн хооронд үргэлжилж буй хүчирхийлэл нь нөхцөл байдлыг улам хүндрүүлж, гал зогсоох хэлэлцээрийн ирээдүйг бүрхэг болгож байна.